
Удахгүй буюу энэ сарын 16 нд гарах Aliens Vs Predator тоглоомын шинэ хувилбартай холбогдуулан та бүхэнд түүх намтрыг нь танилцуулахаар шийдлээ. Хамгийн анх Харийнхан буюу Alien нь 1979 онд бидэнтэй киногоор танил болж байжээ. Тухайн үедээ төдийгүй одоог хүртэл уг кино нь харийнхны тухай өгүүлсэн хамгийн нэр алдартай киноны нэгд багтдаг аж. Alien гэдэг нь зүгээр л харь гаригынхан гэсэн үг боловч дэлхий даяаар одоог хүртэл Алиен гэдэг үгийг харгис, хүчиллэг цустай араатнаар төсөөлдөг билээ.
Харин энэхүү киноны тоглоом нь хамгийн анх Atari 2006 дээр 1982 онд Alien хэмээх нэрээр гарч байсан байна. доорх видеоноос та бүхэн тоглолтыг нь үзээрэй.
Үнэхээр гайхалтай байгаа биз. Та бүхэн хэрвээ мэдэх бол энэхүү тоглоом нь зүгээр л Pac-Man тоглоомны хуулбар байсан байна. Pac-Man нь 1980 онд анх Японд нээлтээ хийж байжээ.
Alien-с хойш нэг их удалгүй харийнхыг бас нэг өөр хэлбэрээр төсөөлсөн нь Predator юм. Predator бол хэт хөгжсөн бас л нэг төрлийн араатан, анчид юм. Predator киноны анхны хувилбар нь 1987 онд гарсан бөгөөд Арнолд Шварцнеггер тоглож байжээ.
Харин тоглоом нь кинотойгоо нэг онд буюу мөн 1987 онд гарсан байна.
Эхэндээ энэхүү 2 төрлийн харийнхан нь тус тусдаа үйл явдалтай тус тусдаа кино, тоглоомнууд байсан аж. Алиен нь сансар ертөнцөд оршдог нэгэн төрлийн амьтан юм. Хүмүүс тэднийг нууцаар судлан үржүүлж зэвсэг болгон ашиглахыг хүсдэг бөгөөд нэгэн бүсгүй уг туршилтанд нь санамсаргүй оролцож бүр үхэлтэй хүртэл нүүр тулан байж тэднийг устгаж дуусдаг юм. Тэр бүсгүйн дүрд саяхан аватар кинонд дүр бүтээсэн Susan Alexandra "Sigourney" Weaver хэмээх бүсгүй тогложээ.
Харин Предатор бол тэс ондоо зохиолтой юм. Predator ууд нь дэлхий дээр ирж хүмүүсийг агнадаг бөгөөд. Энэ нь зөвхөн нэр хүнд, зугаацлын төлөө ан юм. Харин тэдний энэ удаагийн анд нь Арнолд Шварцнеггер таарч тэд хүнийг биш харин хүн тэднийг агнаснаар дуусдаг аж.
Энэхүү 2 харийнхныг анх Комик номнууд дээр холбосон түүхийг үүсгэж байсан байна. Бүр зөвхөн энэ 2 дүрийг ч бус дээрээс нь Терминаторыг ч Комик номнууд нэгтгэн гаргаж байжээ. Харин энэхүү 2 дүр нэг тоглоом болсон нь 1993 онд ажээ.
Энэ үеээс эхлэн уг дүрүүд маань салшгүй холбоотой болсон бөгөөд түүхүүд нь ч гэсэн өөр болсон юм. Шинэ түүх ёсоор бол Predator ууд Алиен -г дэлхий дээр үржүүлдэг бөгөөд олон жил болсны дараа тэднийг устгаж нэр хүнд олж авдаг аж.
Алиен, Предатор 2 нь нийтдээ 35 тоглоомонд дүрээ бүтээсэн байна. Энэ хугацаанд кино болон тоглоомон дээр тэдний дүр огт өөрчлөгдөөгүй бөгөөд дахин давтагдашгүй хувиршгүй дүрүүд байсаар ирсэн юм.
Харин удахгүй гарах хувилбар нь мөн л Aliens Vs. Predator гэсэн нэртэй юм. Ямар үйл явдлыг, ямар түүх өгүүлэхийг мэдэхгүй байгаа хэдий ч өмнөх хувилбаруудын нэгэн адил Alien, Predator мөн Marine буюу хүнээр тоглох нь мэдэгдэж байгаа. Мөн эдгээр нь бүгд өөр өөрийн түүхтэй тус тусдаа gameplay тэй байх юм. Түүнээс гадна олон хүн тоглох горим нь Гэймерүүдийн хорхойг хамгийн ихээр хүргэж байгаа гэнэ. Одоогоор Демо буюу туршилтын хувилбар нь гарсан байгаа. Та бүхэн доод талаас Трэйлер болон Демо хувилбарыг нь авч үзээрэй.
Татах
http://rapidshare.com/files/346727312/A10backup.db.cw.part2.rar
http://rapidshare.com/files/346728326/A10backup.db.cw.part3.rar
http://rapidshare.com/files/346728892/A10backup.db.cw.part4.rar
http://rapidshare.com/files/346729319/A10backup.db.cw.part5.rar
http://rapidshare.com/files/346729603/A10backup.db.cw.part6.rar






ene tegeed bolhuu





