Gamez -г дагах
Хөтөч: Эхлэл - Мэдээ - Персийн Ханхүү - Хоёр сэнтий

game CITI

Gamez.mN - Ханатлаа тогло

Шинэ тоглоомнууд

Шинэ трэйлерүүд

Персийн Ханхүү - Хоёр сэнтий

(0 үнэлэмж, дундаж: 0 од, 5-с)

prince_of_persia_-_the_two_thrones

Шил дараалсан амжилт авчирсан тоглоомын шинэ үеийн 3 дахь цуврал нь тоглоом сонирхогчдыг нэг их хүлээлгэсэнгүй. Ердөө л жилийн дараа буюу 2005 онд Персийн ханхүүгийн шинэ цуврал болох The Two Thrones нь Warrior Within (Төрөлхийн тулаанч гэсэн үг гэж байна лээ шүү) -н үргэлжлэл болон гарлаа. Гэхдээ зураглал тоглолт зэрэгт нэг их өөрчлөлт гарсангүй. Харин энэ удаагийн цуврал дээр Ханхүү маань дотоод талдаа 2 хуваагддаг билээ. Нэг тал нь сайхан сэтгэлтэй бөгөөд зөвхөн сайн үйлсийн төлөө тэмүүлдэг байхад нөгөө тал нь харанхуйн ханхүү буюу хорон муу санаатай ханхүү болдог. Гэхдээ энэ боломж нь тоглолтыг улам илүү сонирхолтой болгож орчинтойгоо харьцахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлж өгсөн юм.

Тоглоомын танилцуулга видео

Энэхүү харанхуйн ханхүү нь бүр анхны Prince of Persia дээр бас гардаг нь сонирхолтой. Бүр анхны цуврал дээрээ Ханхүү маань толь руу орон 2 биед хуваагддаг билээ. Онцлог нь энэ удаад 2 тусдаа бие биш 1 биед багтсан 2 өөр ханхүү юм. Мөн зарим gamer үүд маань энэхүү хувиралтыг Төрөлхийн тулаанч дээр гардаг элсний хий үзэгдэлтэй андуурсан байдаг. Энэ хоёр ч гэсэн тусдаа хэлбэрүүд ажээ.

Тоглоомын тоглох заавар эхлэл.

За ингээд тоглоомын өрнөлийг хамтдаа сонирхоцгооё. Тоглоом маань Төрөлхийн тулаанч тоглоомын төгсгөлөөс ердөө хэдхэн долоо хоногийн дараанаас үргэлжилдэг. Ханхүү өөрийн хайртай хүн болох Калинагийн хамтаар төрөлх эх орон Бабилондоо ирэхэд түүний хотыг харь улс эзлэн сүйтгэж байдаг. Энэхүү дайны хөлд түүний завь ч гэсэн өртөн сүйрч Калина дайсны гарт очих бөгөөд энэ бүхнийг харж зогсохоос өөр арга ханхүүд байдаггүй. Гэсэн хэдий ч ханхүү маань шантралгүй дайсны эсрэг тулалдан хайрт хүнээ аврахыг хичээх болно. Харин ингэж явах замдаа нэгэн хачирхмаар зүйлийг олж мэддэг. Үнэн хэрэгтээ хотыг нь Vizier (Sands of Time дээр гардаг) эзлэхээр ирсэн байдаг. Тэрээр өмнөх анги дээр Цаг хугацааны элсийг Vizier -н гарт оруулахгүй байхаар бүх зүйлийг засан улмаар өөрөө ч гэсэн цаг хугацааны элсийг суллаж хараагдахгүй байхын тулд бүхнийг хийснийг та бүхэн санаж байгаа байх. Харин ингэсний улмаас Vizier амьд хэвээрээ үлдэж Ханхүүг байхгүй байх үед өөрт байгаа Шидэт таяг, Цаг хугацааны чинжаалын тусламжтайгаар түүний улсыг эзлэн улмаар Цаг хугацааны элсийг өөрийн болгохыг зорьсон байжээ. Харамсалтай энэ бүхний олж мэдэх үед бүх юм хэтэрхий хожимдсон байжээ. Vizier өөрийн санасандаа хүрч Цаг хугацааны элсийг бүтээгч Хатан хаан Калинаг Цаг хугацааны хутгыг ашиглан алж өөрөө үхэшгүй болж амждаг. Калинаг алахад үүссэн цаг хугацааны элс ойр хавийн бүх амьд амьтныг аймшигт мангас болгон хувиргаж, үүнийг зогсоохыг оролдсон ханхүүгийн тал нь ч гэсэн хараагддаг ажээ.

Калинагийн үхэл

Ханхүү тэр газраас зугтах үедээ цаг хугацааны чинжаалыг өөрийн болгож авах бөгөөд тулалдаж явах замдаа Гүнж Фара тай дахин тааралддаг. Гэхдээ гүнж Ханхүүг огт санахгүй байсан бөгөөд тэр хоёр дахин танилцаж дахин Vizier -н эсрэг нэгддэг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Sands of Time -н төгсгөлд Ханхүү Гүнж Фаратай уулзсан бөгөөд харин Warrior Within дээр Sands of Time -н бүх үйл явдлыг болоогүй бүр болохгүй болгочихсон юм.

Гүнж Фаратай дахин танилцах үе

Ингээд цааш Vizier -г устгахар явж байхдаа Ханхүү өөрийнх нь дотоод талд зөрчил бий болж буйг мэдэрдэг. Түүний сэтгэл санаанд Цаг хугацааны элсний хараал хүрч нэг биед 2 ханхүү бий болдог аж. Нэг ханхүү нь зөвхөн сайн үйлсийн төлөө бүхнээ зориулдаг сайхан сэтгэлтэй бөгөөд харин нөгөөх нь хорон муу санаатай Харанхуйн Ханхүү юм. Харанхуйн Ханхүү нь үргэлж Ханхүүгийн дотоод сэтгэл мэт түүнтэй харилцаж түүнийг өөртэй нь нэг өөрөө Харанхуйн Ханхүү гэдэгт итгүүлэхийг оролдож түүний бүх сайн талыг дарахыг хичээдэг. Харин Ханхүү үүнд нь бууж өгөлгүй Харанхуйн Ханхүүгийн талаар илүү ихийг мэдэхээр оролдох болно. Удалгүй тэрээр Харанхуйн Ханхүү гэдэг нь өөрийнх нь нэг хэсэг биш бөгөөд зөвхөн Цаг хугацааны элсний хараалын хэсэг болохыг олж мэддэг.

Цааш явсаар ханхүү маань Vizier -г олох боловч санамсаргүй байдлаар нэгэн хатсан худаг руу шидэгдчихдэг. Харин энэ үед түүнийг Харанхуйн ханхүү бүхэлд нь эзэрхийлэхээр оролдож жинхэнэ Ханхүүгийн нүдийг нь таглах болно. Ухаан орох үед түүний хажууд Эцэгийнх нь үхсэн бие байх бөгөөд энэ бүхнийг Харанхуйн Ханхүү хийсэн гэдгийг ухааран түүнийг өөрийн гүндээ үүрд хорихоор шийднэ. Ингээд Ханхүү маань цааш тулаанаа үргэлжлүүлэн Vizier -г олж түүнийг цаг хугацааны чинжаалаар алж Калинаг суллах болно. Харин Калина үүний хариуд бүх хараалыг алга болгон Ханхүүгийн бүх шархыг эдгээж өгөн алга болдог.

Vizier -н төгсгөл

Ханхүү дайныг дуусган өөрийн хууль ёсны хаан ширээг авах үед Харанхуйн ханхүү дахин гарч ирэн түүний удирдахыг оролдох болно. Ханхүү түүнтэй тулалдах үедээ нэгэн зүйлийг ойлгож авдаг. Хэрвээ тэрээр уурлан өөрийн ухаанаа алдвал Харанхуйн Ханхүү түүнийг удирдахад илүү хялбар болох бөгөөд Харанхуйн Ханхүү нь хүний уур уцаараар хооллодог ажээ. Үүнийг ойлгож авсан ханхүү тайвширч өөрийн бодол санааг хянан Харанхуйн Ханхүүг зүгээр л үл тоомсорлон үгүй хийнэ.

Харанхуйн Ханхүүтэй хийх тулаан

Ингээд ханхүүг Гүнж Фара сэрээх бөгөөд Гүнж түүнээс хэрхэн өөрийнх нь нэрийг мэдэх болсныг асууна. Харин ханхүү түүнд шууд хариулахын оронд тайван зогсоод 7 жилийн өмнө эхэлсэн түүхийг хүүрнэн өгүүлж эхлэнэ.

Төгсгөл

Ийнхүү Персийн Ханхүүг Дахин сэрээсэн алдарт Sands Of Time цувралын 3 дахь цуврал дуусах болно. Гэхдээ та уйтгарлах хэрэггүй удахгүй буюу ердөө энэ оны  5 сард тоглоомын шинэ хувилбар киноны хамт нээлтээ хийнэ. Уг хувилбар нь Sands Of Time -ын цаг хугацааны үеээр өрнөх үйл явдлыг өгүүлнэ. Маш сонирхолтой содон шийдлийг Ubisoft бидэнд амлаад байгаа. Тэгэхээр гуравхан сар л хүлээх үлдэж байна.

Хөгжилтэй агшинууд

Нуугдмал видеонууд

Харин дараагийн удаад та бүхэндээ энэхүү алдарт цувралд шинэ түүх эхлүүлсэн Prince Of Persia (2008) тоглоомыг танилцуулах болно. Үнэхээр хачирхалтэй нэр. Урьд өмнөх Ханхүүнүүдтэй огт уялдаа холбоогүй түүхтэй энэхүү тоглоом нь Персийн Ханхүү тоглоомыг түүхийн хувьд бас тоглолт зураглалын хувьд бараг унтраачихсан юм. Бүх цаг үеийнх нь хамгийн муу цуврал болсон гэж олон Gamer үүд үздэг хэдий ч хамтдаа тоглоомын өрнөлийг нь үзэж сонирхоход буруудах зүйлгүй байх.

Written by :
C.Очир
 

Сэтгэгдлүүд (9)Add Comment
АНАР
...
бичсэн АНАР, 2010/02/02
Би Нөгөө Assassins creed асуудаг хүүхэд байна бүртгүүлчихлээ бас нэг юм гуйя CRYSIS MAXIMUM ийг Хоёр гурван партаар тавиад өгөөч дэндүү олон юм
Бас SILENT HILL - SHATTERED MEMORIES оруулаад өгөөч энэ уул нь WII дээр анх гарсан гэнэ лээ Хариу
АНАР
...
бичсэн АНАР, 2010/02/02
Би алуурчны сүжиг бишрэлийг дуусгачихан ер нь бол энэ тоглоом Matrix тай ч төстэй юм шиг
тээ !!!!!!!!!!!!!!!
АНАР
...
бичсэн АНАР, 2010/02/02
ӨӨӨӨӨӨӨӨ нээрээ бас нэг зүйл асуухаа мартчиж RESIENT EVIL 5 - GOLD EDITION эсвэл RESIDENT EVIL 5 - ALTERNATIVE EDITION аль нэг нь PC нь дээр гарах болов уу ?
Бас ASSASSINS CREED 2 ХЭЗЭЭ ГАРАХ БОЛ PC нь дээр
АНАР
...
бичсэн АНАР, 2010/02/02
Энэ Персийн Ханхүүгийн 3 нь хоёроосоо гоё ч юм шиг миа ч юм шиг дайсны цэргийн бие нь ердөө тасардаггүй юм байна лээ шд бас суга нь аягүй муухай гарсан
0
hugjiltei agshin haha
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/02/02
ene hugjiltei agshin ni ineedteima. Ter hanhuu uildag heseg ni bur tataalaa
0
hi
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/02/03
tanaih prince of persia g taviaj guiya zaavar ed nar hareggui smilies/kiss.gif
0
...
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/02/06
Дараагийн нийтлэлээ хэзээ оруулах вэ ? Хүлээгээд л байна шүү
buubei
...
бичсэн buubei, 2010/02/07
Sain uu Silent Hill togloomii prince of persia shig ehnees ne tuuhiig ne bicheed ogooch
C.Очир
...
бичсэн C.Очир, 2010/02/08
Uul ni Silent Hill -iin talaar bichsen site bgaa http://silent-hill.weebly.com/ geed. Bichsen hunees ni zovshoorol avaagui bolohoor shuud endee tavij bolohgui. Manai deer bur tusdaa page tei boloochee geed huselt tavichihsan huleej l suugaa da.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 
game.citi.jpg-cs

Серверийн мэдээ

Server update 3.3.2
2010/02/11 | frenzymn
article thumbnail

server update 3.3.2 download patch : http://wow.gamez.mn/patch/WoW-3%5b1%5d.3.0.11159-to-3.3.2.11403-enUS-patch.exe update log -> ...  


New update 2010-01-21
2010/01/22 | frenzymn
article thumbnail

  Shine update hiilee, Quest, boss fight, loot golduu zasagdsan bga. ICC mun ordog bolson. core yag unuudriin update eer yavj bga. 7honog burt core update ee bainga hiigeed yavah bodoltoi bn. Mu [ ... ]


Бусад мэдээ

Тусгай булангийн Мэдээ

WarcraftWarcraft
2010/02/22 | DIvinestorm
article thumbnail


World of Warcraft-ийн Түүх ба Паладин гэгч хэн бэ ? Паладин гэгч хэн бэ ? ( оршил хэсэг )   Паладинууд бол Undead-ийн зан [ ... ]


FIFAТун удахгүй...
2010/01/18 | Sukhbat
article thumbnail

FIFA-ийн тусгай буланд мэдээлэл тун удахгүй орно.


Бусад мэдээ
    World of Warcraft

    Хэлэлцүүлэгт

    shine MONGOLIA server neegdlee "AreasWoW"
    Darkrai 12-03-10 01:28
    Re:GMZ iihand
    blacklist 12-03-10 00:21
    Re:GMZ iihand
    shaman 11-03-10 21:10
    Re:GMZ iihand
    frenzymn 09-03-10 20:33
    Re:Admin gj hun bdimu?
    sanjeu 09-03-10 01:21

    Сэтгэгдлүүд

    Нэвтрүүлгүүд

    Gamez: Дугаар 6
    2009/07/02 | C.Очир
    article thumbnail

    Gamez нэвтрүүлгийн 6 дахь дугаар бэлэн боллоо. Хэдийгээр 7 хоногийн өмнөх боловч тодорхой шалтгааны улмаас 2 до [ ... ]


    Gamez: Дугаар 5
    2009/06/09 | C.Очир
    article thumbnail

    Энэ удаагийн дугаарт саяхан шинээр гарсан Terminator Salvation болон Killing Floor тоглоомнуудыг танилцууллаа. Мөн E3 expo дээ [ ... ]


    Хэрэглэгчид

    0 users and 20 guests online


    MN Fan Subs

    | Холбоо барих - Хаяг | Тоглоом татах суулгах заавар |