
Prince Of Persia 3D хэмээх тоглоом 1999 онд гарснаас хойш Brøderbund компани сэхэл авалгүй байсаар уналтанд орж өөрсдийн бүх зүйлээ компаниудад худалдаж дууссан юм. Харин тэдний Prince of Persia тоглоомыг Ubisoft үргэлжлүүлэн гаргах эрхийг авсан ажээ. Ubisoft Компани нь энэхүү эрхийг авснаасаа хойш шинэ Prince of Persia: The Sands of Time Тоглоомыг 2003 оны 11 сарын 06 нд гаргасан бөгөөд энэ нь мөн л 3 хэмжээст тоглоом байлаа. Тоглоомон дээр өмнөх цувралууд дээр ажиллаж байсан Jordan Mechner мөн ажилласан бөгөөд энэ нь ч тоглоомыг дахин амжилтанд хүрэхэд нөлөөлж чадсан байна. Тоглоомын шинэ хувилбар нь урьдны элементүүдийг агуулсан цоо шинэ тоглоом болсон бөгөөд энэ нь тоглоомонд шинэ эринг авчирсан юм.
Тоглоомын тоглолт, зураглал зэрэг нь тухайн үедээ ёстой л жинхэнэ бөмбөг дэлбэлсэн байна. Энэ үед тоглоомын ертөнцөд Tomb Raider хэмээх тоглоомын Lara Croft гэх дүр ноёлж байлаа. Лара нь тухайн үедээ хамгийн эвсэг хөдөлгөөнтэй уул хадан дээгүүр гүйж харайн буудалцаж тулалддаг байсан бол Шинэ Персийн ханхүү маань Лара -н хажууд бүр ч илүү гайхалтай байсан юм. Тэрээр зүгээр газраар биш бүр ханан дээгүүр гүйж элдэв зүйлээр гүйж харайх нь үнэхээр биширмээр байлаа. Зураглал ч гэсэн тухайн үедээ маш гайхалтай санагддаг байсан юм. Анх уг тоглоомыг тоглоход элсний хөдөлгөөн хүртэл харагдаж байсан нь үнэхээр итгэмээргүй бодит зураглал байлаа.
Энэхүү тоглоомын түүх нь одоогоор 3 цувралаар гарсан бөгөөд эхнийх нь 2003 онд Sands of Time (Цагийн элс, эсвэл "Элсэн цаг" ), дараа нь 2004 онд Warrior Within (Тулаанчийн дотор?), 2005 онд The Two Thrones (Хоёр сэнтий (хаан суудал гэх юмуу даа)) нар юм. Эдгээр 3 цуврал нь хоорондоо уялдаатай бөгөөд эдгээрийн дараа 2008 онд дахин шал өөр шинэ цуврал гаргасан бөгөөд хачирхалтай түүнийгээ зүгээр л Prince of Persia гэж нэрлэсэн юм. Үнэхээр утгагүй нэр болсон гэж хэлэхэд буруудахгүй.
Удахгүй буюу 2010 оны 5 сард The Two Thrones -н үргэлжлэл болон Prince of Persia: The Forgotten Sands хэмээх тоглоом гарах төдийгүй Prince of Persia: The Sands of Time -н кино ч үүнтэй зэрэгцэн бидний гар дээр ирэх болно. Тэднийг 2008 онд хийсэн алдаа шигээ тоглоом гаргахгүй байх гэж найдаж хүлээх л үлдэж байна.
Киноны Трэйлерүүд
Шинэ тоглоом болох Prince of Persia: The Forgotten Sands Трэйлер
Харин одоо бүгдээрээ тоглоомын түүхийг сонирхоцгооё.
POP Sands of Time:
Хаан Шахраман өөрийн хүү Prince -н хамт (Prince -д хэзээ ч нэр байгаагүй эсвэл нэр нь Prince юм болов уу үнэхээр ойлгомжгүй) Азад руу явж байх замдаа Махараж -г эзлэн авч хамаг зүйлийг тонодог. Азадад ирэх үед Махаражийн Vizier (Манайхаар бол Персийн Ерөнхий Сайд гэсэн үг) Ханхүүг мэхлэн түүгээр Цаг хугацааны элсийг суллуулдаг аж. Тэрхүү элсийг цаг хугацааны чинжаалаар нээсэн бөгөөд үүнээс болж хаант улсын бүх хүн аймшигтай мангас болон хувирдаг. Харин ханхүү, Махаражагийн охин Фара, Vizier нар хувиралгүй үлддэг. Тэдний хувираагүй үлдсэн шалтгаан нь бүгд цаг хугацааны эд зүйлсийг эзэмшиж байснаас болжээ. Ханхүү цаг хугацааны чинжаал, Фара зүүлт, Vizier таяг тус тус байжээ. Ханхүү өөрийн хийсэн энэ том алдаагаа засахын төлөө тулалдаж эхлэх бөгөөд замдаа гүнж Фара тай тааралдан хамтдаа энэ бүхнийг засахыг хичээж эхлэнэ. Ингээд ханхүү элсэн цаган дээр ирж цаг хугацааны элсийг буцааж байранд оруулах гэж байтал Vizier ид шид ашиглан дайрч тэднийг нэгэн бунханд унагадаг. Гүн нүхэнд унасан ханхүү сэрэхэд гүнж түүний чинжаалыг нь аваад оронд нь зүүлтээ үлдээсэн байхыг олжээ. Үүнийг олж мэдэнгүүтээ ханхүү гүнжийн араас нэхэх боловч гүнжийг арай гэж гүйцэж ирэхэд тэрээр үхсэн байлаа. Ханхүү цааш тэмцсээр чинжаалаа элсэн цаган дээр дахин авчирч бүх цаг хугацааны элсийг буцаан байранд нь оруулахад түүх буцан анх ханхүү энэтхэгт ирсэн цаг үед ирнэ. Бүх зүйл ухарч анхны хэвэндээ орсныг мэдсэн ханхүү шууд гүнж дээр ирэн түүнд болсон бүх үйл явдлыг тайлбарлаж байтал Vizier орж ирэн ханхүү түүнтэй тулалдах хэрэтэй болно. Урт ширүүн тулаан үргэлжилж ханхүү ялж гүнжид цаг хугацааны чинжаалыг өгөн энэтхэгийг орхин буцсанаар тоглоомны эхний хувилбар дуусна.
Prince of Persia: Warrior Within
Дээрх явдал болсноос хойш 7 жилийн дараа Ханхүү өөрийг нь цаг хугацааны хамгаалагч Дахака хөөж байгааг олж мэднэ. Учир нь тэрээр 7 жилийн өмнөх үхэх тавилантай байсан бөгөөд ирээдүйг өөрчлөн амьд үлдсэн тул Дахака түүнийг алах шаардлагатай болсон байжээ. Ханхүү амьд үлдэхийг хүсэн нэгэн өвгөнтэй уулзаж цаг хугацааны аралын тухай олж мэдэх болно. Уг арал дээр Цаг хугацааны хатан хаан анх цаг хугацааны элсийг бүтээсэн аж. Ханхүү хэрвээ хатан хааныг устгаж чадвал цаг хугацааны элс гэж байхгүй болон улмаар өөрөө ч үхэхгүй байх боломжтой болно гэж итгэдэг.Ингээд арал дээр ирэн хүслээ гүйцэлдүүлэх аргыг хайж яван санамсаргүйгээр Каилина хэмээх бүсгүйтэй тааралдан түүнийг Шахди эмэгтэйгээс авардаг. Харин Каилина түүнд цаг хугацааны хатан хаанд хүрэхийн тулд 2 цамхагийг ажиллуулж нууц өрөөг онгойлгох хэрэгтэйг зааж өгдөг. Ханхүү ч ёсоор болгон нууц өрөөнд иртэл тэнд Каилина байж байдаг бөгөөд тэрээр Каилинаг цаг хугацааны хатан хаан гэдгийг мэдэн түүнийг алах болно. Ингээд цаг хугацааны хатан хааныг алчихсан болохоор бүх юм түүний хүссэнээр болох болно гэж бодох одоо цагтаа ирэн тэрээр маш аймшигтай үнэнг мэдэж авдаг. Тэрээр өөрөө цаг хугацааны хатан хааныг алснаар Цаг хугацааны элсийг хийсэн байжээ. Ханхүү энэ үед хий үзэгдлийн багны тухай олж мэддэг бөгөөд түүнийг олж авахаар шийднэ. Уг баг нь эзнийгээ цаг хугацааны элсний хий үзэгдэл болгодог бөгөөд нэгэн зэрэг нэг хүнийг нэг цагт байлгах боломж олгодог аж. Ингээд ханхүү багаа өмсөөд буцаж яван Каилина -г алахаас өмнө өөрийгөө олон өөрийгөө Дахака -д алуулдаг. Ингэснээр тэрээр багаа тайлах боломжтой болох юм. Ханхүү энэ бүхнийг хийснийхээ дараа Калинаг өнгөрсөнд биш өнөө үед алах нь зөв гэж ойлгодог. Хэрвээ тэгэж чадвал цаг хугааны элс бүтээгдэх хэдий ч түүнийг Махаража олж авч чадахгүй бөгөөд тэгсэнээр өөрөө элсийг суллаж чадахгүй болж Дахака түүнийг хөөхөө болих болно. Үүнийг ойлгосон ханхүү Калинаг өнгөрснөөс одоо үед авчиртал Дахака тэдний зам дээр гарч ирснээр төлөвлөгөө өөрчлөгдөнө. Дахака харин энэ удад тэднийг 2 ууланг нь алахаар ирсэн байдаг. Учир нь Калина өнгөрсөн үед Ханхүүд алуулах ёстой байсан бөгөөд түүнээсээ зугтсан болж байгаа юм. Харин тэд хамтдаа Дахака -н эсрэг тэмцэхээр шийдэх бөгөөд түүнийг устгаж чадах болно. Энэ бүхний дараа Ханхүү Калина 2 бие биедээ хайртай болж Бабилон руу хамтдаа буцаснаар тоглоомын 2 дохь хувилбар дуусна.

бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/27
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/27
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/27
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/01/27
бичсэн amraa, 2010/01/30





бичсэн amraa, 2010/01/30
бичсэн boloroo, 2010/01/30
бичсэн boloroo, 2010/01/30
UZUULELT:
Нэр: Prince of Persia (200
Гарсан он: 2008
Төрөл: Шутер, Файтинг
Хамтрагч: Ubisoft Montreal
Үйлдвэрлэгч: Ubisoft Entertainment
Хэл: Орос
Хэмжээ: 3,91 Гб
бичсэн зочны сэтгэгдэл, 2010/02/01









