Gamez -г дагах
Хөтөч: Эхлэл - Мэдээ

game CITI

Gamez.mN - Ханатлаа тогло

Шинэ тоглоомнууд

Шинэ трэйлерүүд

Алуурчны сүсэг бишрэл

(1 үнэлэмж, дундаж: 5.00 од, 5-с)

assassins-creed

Удахгүй PC дээр гарах Assassins Creed тоглоомны 2 дахь цувралд зориулан өмнөх цувралын түүхийг хүргэж байна.

2012 оны 9 сард энэхүү үйл явдал эхэлжээ. Баранд зөөгч хийдэг Desmond Miles хэмээх залуу Abstergo Industries хэмээх компанид хулгайлагдсан байна. Уг компани нь Animus хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар хүний ДНК дахь мэдээллийг уншиж чаддаг аж. Хүний ДНК нь эцэг эхээсээ удамшиж ирдэг бөгөөд ДНК нь үе дамжсан бүх л хүнийхээ дурсамжийг агуулж байдаг байна. Тухайн дурсамжийг Genetic Memory гэж нэрлэдэг ажээ. Үүнийг Animus -н тусламжтай хийсвэр ертөнц үүсгэх замаар уншиж чаддаг бөгөөд уг компани энэ боломжийг ашиглан 1191 оны үед амьдарч байсан Desmond -н өвөг эцэг болох Алуурчин бүлэглэлийн гишүүн Altaïr ibn La-Ahad -н дурсамжийг гаргаж авахыг оролдоно.

 

150 Мянган Долларын шагналтай тоглоом - Swordquest

swordquest
Та хэзээ нэгэн цагт тоглоомыг хожсоныхоо төлөө маш үнэт алт эрдэнэс авч болно гэж бодож байсан уу? Дээр үед буюу 1982 оны 10 сард үнэхээр галзуурмаар шагналтай тоглоом худалдаанд гарч байсан аж. Энэхүү тоглоом нь 4 ертөнц буюу 4 хэсгээс бүтэж байсан бөгөөд хэсэг болгоныг хамгийн түрүүнд ялсан нь жинхэнэ алтан эдлэл хожиж байжээ. Тиймээ би огт хошигноогүй жинхэнэ эрдэсийн чулуу шигтгэсэн алтан эдлэл. Эхний ертөнц болох Earthworld (Газрын ертөнц) -н ялагч Talisman буюу зүүлт, 2 дох Галын ертөнцийн ялагч Chalice буюу Хундага, 3 дахь Усны ертөнцийн ялагч Титэм, 4 дэх Агаарын ертөнцийн ялагч Philosopher's Stone (Философын чулуу гэдэг гэнэ. Чулууг алт болгон хувиргадаг үлгэрийн чулуу юм байна) авах байжээ.

 

Alien Vs Predator

avs

Удахгүй буюу энэ сарын 16 нд гарах Aliens Vs Predator тоглоомын шинэ хувилбартай холбогдуулан та бүхэнд түүх намтрыг нь танилцуулахаар шийдлээ. Хамгийн анх Харийнхан буюу Alien нь 1979 онд бидэнтэй киногоор танил болж байжээ. Тухайн үедээ төдийгүй одоог хүртэл уг кино нь харийнхны тухай өгүүлсэн хамгийн нэр алдартай киноны нэгд багтдаг аж. Alien гэдэг нь зүгээр л харь гаригынхан гэсэн үг боловч дэлхий даяаар одоог хүртэл Алиен гэдэг үгийг харгис, хүчиллэг цустай араатнаар төсөөлдөг билээ.

 

Персийн Ханхүү - Хоёр сэнтий

prince_of_persia_-_the_two_thrones

Шил дараалсан амжилт авчирсан тоглоомын шинэ үеийн 3 дахь цуврал нь тоглоом сонирхогчдыг нэг их хүлээлгэсэнгүй. Ердөө л жилийн дараа буюу 2005 онд Персийн ханхүүгийн шинэ цуврал болох The Two Thrones нь Warrior Within (Төрөлхийн тулаанч гэсэн үг гэж байна лээ шүү) -н үргэлжлэл болон гарлаа. Гэхдээ зураглал тоглолт зэрэгт нэг их өөрчлөлт гарсангүй. Харин энэ удаагийн цуврал дээр Ханхүү маань дотоод талдаа 2 хуваагддаг билээ. Нэг тал нь сайхан сэтгэлтэй бөгөөд зөвхөн сайн үйлсийн төлөө тэмүүлдэг байхад нөгөө тал нь харанхуйн ханхүү буюу хорон муу санаатай ханхүү болдог. Гэхдээ энэ боломж нь тоглолтыг улам илүү сонирхолтой болгож орчинтойгоо харьцахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлж өгсөн юм.

 

Персийн Ханхүү - Домгийн шинэ эрин

(1 үнэлэмж, дундаж: 5.00 од, 5-с)

prince_of_persia_the_two_thrones_wallpaper9

Prince Of Persia 3D хэмээх тоглоом 1999 онд гарснаас хойш Brøderbund компани сэхэл авалгүй байсаар уналтанд орж өөрсдийн бүх зүйлээ компаниудад худалдаж дууссан юм. Харин тэдний Prince of Persia тоглоомыг Ubisoft үргэлжлүүлэн гаргах эрхийг авсан ажээ. Ubisoft Компани нь энэхүү эрхийг авснаасаа хойш шинэ Prince of Persia: The Sands of Time Тоглоомыг 2003 оны 11 сарын 06 нд гаргасан бөгөөд энэ нь мөн л 3 хэмжээст тоглоом байлаа. Тоглоомон дээр өмнөх цувралууд дээр ажиллаж байсан Jordan Mechner мөн ажилласан бөгөөд энэ нь ч тоглоомыг дахин амжилтанд хүрэхэд нөлөөлж чадсан байна. Тоглоомын шинэ хувилбар нь урьдны элементүүдийг агуулсан цоо шинэ тоглоом болсон бөгөөд энэ нь тоглоомонд шинэ эринг авчирсан юм.

 

Персийн Ханхүү буюу Домог болсон тоглоом

Персийн Ханхүү буюу Домог болсон тоглоом
Уншигчийн хүсэлтээр. Prince of Persia буюу Персийн Ханхүү. Энэхүү дүр нь аль 1989 онд анх тоглоомын ертөнцөд мэндэлсэн аж. Гэхдээ тоглоомын цувралууд нь 3 өөр ханхүүг үзүүлдэг бөгөөд хоорондоо зарим нэг дам ярианаас өөрөөр холбогдодгүй хэдий ч 3 ханхүү маань гурвуулаа биеийн хөгжил сайтай үсэрч дүүлэхдээ гаргуун. Мөн гурвуулаа ямар нэг байдлаар ид шидэнд өртсөн байдаг юм байна. Ингээд бүгдээрээ Персийн Ханхүү хэмээх алдарт цуврал тоглоомын талаар сонирхоцгооё.

 

50 сая хувь борлогдсон зараа

sonic

80 -д оны дунд үед тоглоомын ертөнцөд зөвхөн Марио хэмээх пандгар слесар Nintendo -ынхоо хамтаар тэргүүлж байлаа. Тоглоомын нийт зах зээлийн 90 хувийг Нинтендо дангаараа эзэмшиж байжээ. Тухайн үед компьютер тоглоом болон консол үйлдвэрлэгчид Марио -г давж гарахын тулд маш олон оролдлого хийж байсан байна. Гэвч хэн ч түүнийг бут цохихоор зүйлийг сэдэж чадсангүй. Удалгүй технологид томоохон шинэчилэл гаран дэлхийд 16 битийн консолууд гарах боломжийг нээжээ. Үүнтэй уялдуулан Sega ч гэсэн 16 битийн Mega Drive хэмээх консолоо бүтээсэн байна. Тэд шинэ бүтэсэн консолдоо олон тооны тоглоомыг бүтээсэн боловч Нинтендогийн амжилтын хаана ч хүрхээргүй байжээ. Ингээд шинэ Дүр, гайхалтай тоглоомыг бүтээх уралдааныг Сега нийт ажилчдынхаа дунд зарласан байна.

 

Mario гэж хэн бэ?


Mario party


Тоглоомын ертөнцөд хийсвэрээр бүтээгдсэн хэдий ч алдар хүндийн оргилд хүрсэн олон дүрүүд байдгийн нэг нь Марио юм. Бидний нэрлэж заншсанаар хужаа компьютер буюу Nintendo NES дээр анх бидэнтэй танил болсон эл дүр маань 200 гаран тоглоомонд дүр бүтээсэн байх юм. Харин эл дүр маань анх Jumping Man буюу үсрэгч хүн гэсэн нэртэй байсан бөгөөд зохиогч нь тийм ч их найдлага тавихгүй байсныг та мэдэх үү?
 

Citinet WOW server нээгдлээ

(6 үнэлэмж, дундаж: 4.83 од, 5-с)

wow-citi

2010/01/01 -с эхлэн "Ситинет"-тэй хамтран "Ситинэт" -н хэрэглэгчдэд зориулан World of Warcraft -н сервер ажиллаж эхлэлээ. (3.3.0a version LICH KING) Gamer үүд Realmlist -ээ citi.gamez.mn болгож сонирхоно уу. Мөн GameZ heroic realm маань ч 3.3.0a patch аар update хийсэн байгаа. Цаашид бид олон олон үйл ажиллагааг Citinet тэй хамтран хийх болсныг дуулгахад таатай байна. 2010 онд маш олон сюрпризүүдийг та бүхэндээ барих болно. Эрхэм Gamer үүд Шинэ оноо сайхан угтаарай.

 

 

Монголын баг тамирчиддаа Баяр хүргье

indoorgames

Жил бүр зохион байгуулагддаг Asain Indoor Games -с манай баг тамирчид Counter Strike 1.6 төрлөөр Хүрэл медал, Dota Allstars төрлөөр Мөнгөн медал тус тус авсанд баяр хүргэцгээе. Тун чадварлаг тоглолт үзүүлж азийн тавцанд Монгол улсынхаа нэрийг гаргана гэдэг маш том нэр төрийн хэрэг билээ. Энэ нь Монгол залуучууд маань дэлхийд нэрээ гаргаж чадахаар чадварлаг тоглогчид болохыг баталлаа. Та бүхэн тамирчдын талаар энд дарж мэдээлэл аваарай. Цаашид ч гэсэн манай тамирчид илүү чадварлаг тоглож дэлхийн тавцангаас алтан медал авна гэдэгт бид бүгд итгэж байна. Төр засаг, албан байгууллагууд маань ч гэсэн спортын шинэ залуу төрөл болсон Цахим спортыг анхааралдаа авч хөгжиж дэвшихэд нэмэр оруулах буй за.

 
game.citi.jpg-cs

Серверийн мэдээ

Server update 3.3.2
2010/02/11 | frenzymn
article thumbnail

server update 3.3.2 download patch : http://wow.gamez.mn/patch/WoW-3%5b1%5d.3.0.11159-to-3.3.2.11403-enUS-patch.exe update log -> ...  


New update 2010-01-21
2010/01/22 | frenzymn
article thumbnail

  Shine update hiilee, Quest, boss fight, loot golduu zasagdsan bga. ICC mun ordog bolson. core yag unuudriin update eer yavj bga. 7honog burt core update ee bainga hiigeed yavah bodoltoi bn. Mu [ ... ]


Бусад мэдээ

Тусгай булангийн Мэдээ

WarcraftWarcraft
2010/02/22 | DIvinestorm
article thumbnail


World of Warcraft-ийн Түүх ба Паладин гэгч хэн бэ ? Паладин гэгч хэн бэ ? ( оршил хэсэг )   Паладинууд бол Undead-ийн зан [ ... ]


FIFAТун удахгүй...
2010/01/18 | Sukhbat
article thumbnail

FIFA-ийн тусгай буланд мэдээлэл тун удахгүй орно.


Бусад мэдээ
    World of Warcraft

    Хэлэлцүүлэгт

    shine MONGOLIA server neegdlee "AreasWoW"
    Darkrai 12-03-10 01:28
    Re:GMZ iihand
    blacklist 12-03-10 00:21
    Re:GMZ iihand
    shaman 11-03-10 21:10
    Re:GMZ iihand
    frenzymn 09-03-10 20:33
    Re:Admin gj hun bdimu?
    sanjeu 09-03-10 01:21

    Сэтгэгдлүүд

    Нэвтрүүлгүүд

    Gamez: Дугаар 6
    2009/07/02 | C.Очир
    article thumbnail

    Gamez нэвтрүүлгийн 6 дахь дугаар бэлэн боллоо. Хэдийгээр 7 хоногийн өмнөх боловч тодорхой шалтгааны улмаас 2 до [ ... ]


    Gamez: Дугаар 5
    2009/06/09 | C.Очир
    article thumbnail

    Энэ удаагийн дугаарт саяхан шинээр гарсан Terminator Salvation болон Killing Floor тоглоомнуудыг танилцууллаа. Мөн E3 expo дээ [ ... ]


    Хэрэглэгчид

    0 users and 24 guests online


    MN Fan Subs

    | Холбоо барих - Хаяг | Тоглоом татах суулгах заавар |