
Удахгүй буюу энэ сарын 16 нд гарах Aliens Vs Predator тоглоомын шинэ хувилбартай холбогдуулан та бүхэнд түүх намтрыг нь танилцуулахаар шийдлээ. Хамгийн анх Харийнхан буюу Alien нь 1979 онд бидэнтэй киногоор танил болж байжээ. Тухайн үедээ төдийгүй одоог хүртэл уг кино нь харийнхны тухай өгүүлсэн хамгийн нэр алдартай киноны нэгд багтдаг аж. Alien гэдэг нь зүгээр л харь гаригынхан гэсэн үг боловч дэлхий даяаар одоог хүртэл Алиен гэдэг үгийг харгис, хүчиллэг цустай араатнаар төсөөлдөг билээ.















